Бидний тухай
Буйлан Нуур ХХК нь 2011 онд адаад худалдаа болон эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх үүсгэн байгуулагдсан. “Эрчим хүчний яам”-наас ЦДАШ, дэд станцын засвар, угсралт түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээг эрхлэхээр 2012 онд 0.4-15кВ, 2017 онд 0,4-35кВ, 2024 онд 0,4-110 кВ болон 0,1-5 МВт эрчим хүчний эх үүсвэр барих, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийг шат дараатай авч үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш салбартаа тасралтгүй 14 жил ажилласан туршлагатай компани юм.